Өмгөөллийн “Эл Би Партнерс” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд БНСУ-ын хөрөнгө оруулалттай хуулийн фирм юм.

   Манай хуулийн фирм нь Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллага бөгөөд 2017 онд хуулийн фирмийн төлөөлөгчийн газрыг БНСУ-д үүсгэн байгуулсан.

   Манай хуулийн фирм нь гадаад, дотоодын нэр хүндтэй их, дээд сургууль төгссөн, мэргэшсэн, гадаад хэлний (англи, солонгос, хятад, орос г.м) өндөр мэдлэгтэй, хуулийн практик хэрэглээний туршлагатай, олон улсын түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн хуульчидтай ба хуульчдын бүрэлдэхүүнд Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Буян, БНСУ-ын иргэн, МУ-ын хуульч, өмгөөлөгч Lim Tae Su /Lim Tae Su/, хуульч, өмгөөлөгч С.Нансалмаа, зөвлөх хуульч Г.Зина / хууль зүйн яаманд 35 жил хууль боловсруулах газарт хуульчаар ажиллаж байсан/, хуульч Д. Туяа /Прокурорын байгууллагад 37 жил прокурор, ахлах прокуророор ажиллаж байсан/, хуульч өмгөөлөгч Хайтанг/Өвөр Монголын Өөртөө Засах Орон-ийн прокуророор 13 жил ажиллаж байсан /, хуульч, өмгөөлөгч Ж.Төрмөнх /БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хууль зүйн магистр/, эрх зүйч Э. Төгөлдөр /ДХИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн магистр/,Б.Гэрэлтуяа /МУИС-ын ХЗС-ын бакалавр, БНСУ-ын Күүкмин Их сургуулийн Хууль зүйн магистр/, Б.Намуун /БНХАУ-ын Далиан их сургуулийн эрх зүйн бакалавр, СЭЗИС-ын бизнесийн эрх зүйн бакалавр/,  мэргэжлийн орчуулагчаар Н. Золзаяа /БНСУ-ын Күүкмин Их сургуулийн Хууль зүйн магистр/, Г.Баасанжаргал /БНСУ-ын Күүкмин Их сургуулийн Хууль зүйн магистр/ болон нягтлан бодогч Д. Эрдэнэтүлхүүр нар ажиллаж байна.

   Түүнчлэн хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Улсад хуульчийн үйл ажиллагаа эрхлэх гадаад хуульчийн бүртгэлтэй БНСУ-ын өмгөөлөгч Лим Тэг Сог, Жон Сын Ил болон БНХАУ-ын хуульч, өмгөөлөгч Wang Yulin, Wang Wei Li Si, Wu Yun Ga нартай хамтран ажиллаж байна.

   Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл хууль зүйн зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний амжилт

Монголын Өмгөөлөгчдийн холбооноос шалгаруулсан 2021 оны шилдэг Өмгөөллийн хуулийн этгээд