БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл хууль зүйн зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хууль зүйн зөвлөх үйлчилгээний чиглэлээр
- Бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулахтай холбоотойгоор бизнесийн эрх зүйн орчны талаар хууль зүйн зөвлөгөө өгөх
- Компани үүсгэн байгуулах, хувьцаа худалдах, худалдан авахтай холбоотойгоор баримт бичиг, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, бүртгүүлэх, компанийн үйл ажиллагаанд хууль зүйн талаас нь байнгын зөвлөгөө өгөх
- Төрөл бүрийн гэрээний төсөл боловсруулах, хянах
- Хууль зүйн дүгнэлт, дүн шинжилгээ хийх
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
- Өмгөөллийн үйлчилгээний хувьд эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцохоос гадна захиргааны хэргийн шүүхэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудлаар нийтийн эрх ашгийг хамгаалах захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцдог.


Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд
- Монгол Улс болон БНСУ-ын захиргааны хууль, тогтоомж, 2020 он
- Ашигт малтмалын хайгуулын шатны хууль тогтоомж, ашиглалтын шатны хууль тогтоомж, хаалтын шатны хууль тогтоомж 3 цуврал гарын авлага, 2021 он
- Монгол Улсын захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсгийн зохицуулалт болон захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шүүхийн шийдвэрийг БНСУ-ын захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалттай харьцуулан, тус хоёр улсын шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ /судалгаа/
- Монгол Улс болон БНСУ-ын захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрлийн харьцуулсан судалгаа
- БНСУ-ын захиалгаар Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд болон хуулийн этгээдүүдэд зориулсан Монгол Улсын хууль эрх зүйн хялбаршуулсан гарын авлага
- Нээлттэй нийгэм форумын захиалгаар Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг, Өмгөөллийн “Эрх зүйн гүүр” ХХК-тай хамтран “ЭХХША-нд оролцох өмгөөлөгчийн оролцоог үр дүнтэй болгох” сэдэвт судалгаа
- МУ-ын мөнгө угаах гэмт хэргийн талаар хууль зүйн зохицуулалтын талаарх нийтлэл
- “Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
- “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл”-ийн нөлөөллийн дүн шинжилгээ