Өмгөөллийн “Эл Би Партнерс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, партнер өмгөөлөгч Г.Буян болон өмгөөлөгч Ж.Төрмөнх нар 2025 оны 06 сарын 15-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод зохион байгуулагдсан “Гадаад улсын хууль тогтоомжийг судлах, туршлага солилцох” арга хэмжээнд Бээжин Шанхөн (Хөххот) хуулийн фирмийн урилгаар оролцон МУ-ын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн танилцуулга, тэдгээрийн хэрэгжилтийн онцлог, өнөөгийн тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар илтгэл тавьж, оролцогчидтой туршлага хуваалцан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уг арга хэмжээнд Бээжин Шанхөн (Хөххот) хуулийн фирм, Бээжин Инкө (Хөххот) хуулийн фирм, Өвөрмонголын Донгри хуулийн фирм, Бээжин Жинши (Хөххот) зэрэг нэр хүндтэй хуулийн фирмүүдийн хуульч, өмгөөлөгчид оролцсон бөгөөд мөн ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуулийн хуулийн ангийн оюутнууд хамрагдаж, харилцан санал солилцож суралцсан үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.




