МУ-ын Өмгөөллийн LB Partners хуулийн фирм болон БНХАУ-ын Hui Ye хуулийн фирмийн өмгөөлөгч нар хамтын ажиллагааны хүрээнд хил дамнасан хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт сэдвээр хэлэлцүүлэг зохион байуулав.
Өмгөөллийн LB Partners хуулийн фирм нь 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотод төвтэй Hui Ye (汇业) хуулийн фирмтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд уг хамтын ажиллагааны эхлэл болгож хил дамнасан хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын талаар хоёр фирмийн өмгөөлөгч нар хэлэлцүүлгийг Өмгөөллийн LB Partners хуулийн фирм дээр зохион байгуулав. Хэлэлцүүлэгийг Ли Зэлин удирдан өмгөөлөгч удирдан зохион байгуулж Өмгөөллийн LB Partners хуулийн фирмийн нийт өмгөөлөгч, хуульч, эрх зүйн нар оролцож өмгөөлөгч С.Нансалмаа МУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын талаар танилцууллаа. Түүнчлэн БНХАУ-ын Hui Ye хуулийн фирмийн Сингапур дахь салбарын өмгөөлөгч Тонни нь фирмээ үйл ажиллагаа болон хэтийн зорилго талаар, өмгөөлөгч Эва нь бизнесийн орчинд хэрхэн хамтран ажиллах, татварын таатай орчин сэдвээр хэлэлцүүлгийг амжилттай хийж, хоёр хуулийн фирмийн хамтын үйл ажиллагааны чиглэл, мэргэжлийн давуу талуудаа харилцан солилцож цаашид хамтран ажиллах өргөн боломжуудаа ярилцлаа.
Hui Ye хуулийн фирм нь бизнесийн чиглэлээр хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг БНХАУ-ын шилдэг хуулийн фирм юм. Тус фирм нь Шанхай, Бээжин, Гуанжоу, Шэньжэнь, Чинчин, Ланьжоу, Наньжин, Чэндү, Тайюань, Нинбо, Үхань, Ши Ань, Хэфэй, Чиндао, Сүжоу, Ханжоу, Жэжянгийн чөлөөт худалдааны бүс (Жоушань), Үши, Чанжоу, Далянь, Ляньюньгэн, Хайкоу, Өрөмчи, Гүйян, Наньнин, Күньмин, Наньтун, Шанхайн Линган шинэ бүс, Чанчүнь, Наньчан, Шямэнь, Иньчуань, Жэжоу, Хөх хот, Жуншань, Шюйжоу, Тяньжин, Хонконг, Атланта, Лос Анжелес зэрэг 41 оффистой. Мөн Франц, Щвейцар, Нидерланд болон бусад улсад стратегийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа болно. Одоогоор Hui ye фирм нь дэлхий даяар 2,000 гаруй өмгөөлөгч, зөвлөхтэй бөгөөд дотоод, гадаадын үйлчлүүлэгчдэд хууль зүйн болон бизнесийн талаар үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн тус хуулийн фирм нь ALB-ийн “Ази, Номхон далайн бүсийн шилдэг 30 хуулийн фирм” болон “Хятадын хамгийн том 15 хуулийн фирм”-ийн жагсаалтад багтсан юм. Тус фирмийн нь Chambers, The Legal 500, ALB, Asialaw, Benchmark litigation, China business law journal, Legalband, The American lawyer зэрэг нэр хүндтэй үнэлгээний байгууллагуудаас өндөр үнэлгээ авсан байна.