Мэдээ, Солонгос дахь мэдээ

Монгол улсад Хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өглөө

Өмгөөллийн “Эл Би Партнерс” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 17-нд БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг буюу “КOTRA” корпорацийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад бизнес эрхлэх сонирхолтой БНСУ-ын бизнес эрхлэгч 20 орчим хуулийн этгээдийн төлөөлөлд Монгол улсад Хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өглөө.
Уг арга хэмжээнд МУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ц.Анхбаяр мэндчилгээ дэвшүүлэн МУ-ын хөрөнгө оруулалтын бодлогын талаарх мэдээллийг танилцууллаа. Түүнчлэн БНСУ-ын хуулийн этгээд “Сү Сон Инженеринг” ХК-ийн Хот төлөвлөлтийн тасгийн дарга Жү Мин Сү МУ-д хөрөнгө оруулсан төсөл болон туршлагынхаа талаар танилцуулга хийсний зэрэгцээ БНСУ-ын Котра корпорацийн хэлтсийн дарга И Ү Жү Монгол Улс дахь Котра корпорацийн талаар мэдээллийг танилцууллаа.