Мэдээ

Зөвлөх үйлчилгээний өдөрлөг

Монгол – Солонгосын хамтарсан Өмгөөллийн “Эл Би Партнерс” ГХОХХК нь 10 жилийн ойгоо угтан БНСУ-ын “With You” хуулийн фирмийн өмгөөлөгч Ну Дун Хёг, Лим Тэг Сог, Жин Син Ил болон БНСУ-ын Захиргааны байгууллага болох Гадаадын иргэн харьяатын газрын захиргааны хуульч Ким Вол Сү нартай хамтран БНСУ-д амьдарч байгаа нийт Монгол иргэддээ хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Зөвлөх үйлчилгээний өдөрлөг”-ийг 2023 оны 04 сарын 16-ны өдөр БНСУ-д зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээний үеэр БНСУ-ын захиргааны хуульч Ким Вол Сүтэй Монгол улсын иргэдэд визний асуудлаар зөвөлгөө өгч, хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.