Мэдээ

Хөлөнбуйр хотод зөвлөгөө зохион байгууллаа

Өмгөөллийн “Эл Би Партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгчид Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, хоёр улсын давхар татварын эрх зүйн орчин, хөдөлмөрийн эрх зүйн асуудлаар тус тус олон нийтэд зөвлөгөө өгөх өдөрлөгийг Хөлөнбуйр хот дахь “Умард хилийн олон улсын хуулийн явдлын тойрог”-т 2026 оны 08 сарын 13-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.

Тус зөвлөгөө өгөх өдөрлөгийг хамтран зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн МУ-аас БНХАУ-ын Манжуур хотод суугаа консулын газар, Хөлөнбуйр хотын Хууль зүйн газар, Хөлөнбуйр хотын Засгийн ордны Гадаад харилцааны газар, Хөлөнбуйр хотын Худалдааны газарт талархал илэрхийлье.